Одоогоор бүртгэгдсэн корона вирусын халдвартай хүн бхгүй

ЭМЯ-наас коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ “Халдвар авсан байж болзошгүй иргэдийн тоо 5000, буюу тэдгээр хүмүүс нь Хятадад оношлогдох шатандаа явж байгаа гэсэн үг” гэсэн юм.

Монгол улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй

Тэрээр мөн Монгол улсын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийг өгсөн юм.

“Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд  ниийт 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан лабораторийн сорьц шинжлэхэд коронавирусийн халдвар илрээгүй. Ингэхэд дөрвөн хүнээс томууны А хүрээний H3N2 вирус илэрч, онош үгүйсгэгдсэн

Архангай, Ховд аймгуудад сэжигтэй тохиолдол гэсэн нь албан ёсоор  үгүйсгэгдсэн. Халуурсан,уушгины хатгалгаа туссан, хатгалгааны улмаас нас барсна тохиолдлуудыг нягталтж шалгаж ажиллаж байна. Үүнд Хонгконгоос ирсэн хоёр оюутан, Өмнөговь, Булган, Хэнтийн тохиолдлуудын талаар тодорхойлохоор ажиллаж байна. Холбогдох сорьцын шинжилгээ гарсан тохиолдолд мэдэгдэнэ.

200 ширхэг оношлуур өчигдөр Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс ХӨСҮТ-ийн томуугийн лавлагаа лаборатори дээр ирж, ашиглагдаад эхэлсэн.

2019 оны жилийн эцсээр уушгины хатгалгаа өвчнөөр 71,141 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, уушгины хатгалгаа өвчний улмаас нас барсан 431 тохиолдол Монгол улсын хэмжээнд байсан байна” хэмээлээ.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Хүнсний бараа бүтээгдэхүүн, маскны эрэлт өндөр байгаагаас зохиомол үнэ хөөрөгдөл бий болгож байна. Иргэд нөөцлөх хандлагатай байгаа, ийм шаардлага байхгүй гэдгийг хэлэе. Зах худалдааны төвүүд хэвийн ажиллаж байгаа” гэдгийг онцолж байлаа. 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ