Обама Трампыг “фашист” гэжээ

2020-01-28

АНУ-ын удирдагч асан Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг “фашист” гэжээ. Энэ тухай Ардчилагч, 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Америкийн одоогийн удирдагчтай өрсөлдсөн Хиллари Клинтоны тухай баримтат кинонд дурдсан тухай NBC News мэдээлэв.

Мэдэгдэж байгаагаар Обама 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Виржиниа мужийн сенатор Тим Кейнтэй утсаар ярихдаа ийн хэлжээ. Кейн бол ардчилагч гэдгийг тодруулья.

Дээр дурдсанчлан АНУ-ын одоогийн тэргүүний тухай түүний өгүүлбэрийг энэ соронзон хальсанд оруулсан байна. Видео бичлэг дээр Кейнийн хэлснээр Обама утсаар ярихдаа Трампын тухайд “фашистуудыг Цагаан ордноос хол байлгаарай” гэж уриалжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ