З.Батжаргал:Монгол улсын хүлэмжийн хийн ялгарлыг эрчим хүч, МАА-н салбарууд тэргүүлдэг

“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо” ТББ-аас Тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг,мэдээлэл өгөх  уулзалтыг зохион байгуулж эхэллээ. Эхний уулзалтад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргалыг урин оролцууллаа. Тэрээр Тогтвортой хөгжил гэдэг нь Монгол улсын хувьд ямар ойлголт болох, түүний 13 дугаар зорилго болох уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах чиглэлээр Монгол улс ямар төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрээр 1990-1996 онд Байгаль орчны сайдаар ажиллаж байсан юм.

Хөгжиж буй улс орнууд Америк шиг болвол бидэнд дахиад хоёр ч дэлхий хэрэгтэй

Тогтвортой хөгжлийн гол санаа нь өнөө үед амьдарч байгаа хүмүүс ирээдүйд амьдрах хүмүүсийнхээ амьдралын ундарга болсон байгалийн баялгийг шавхаж, байгаль орчноо бохирдуулгүйгээр өвлүүлэн үлдээх ёстой гэсэн санаа. Хэрвээ хөгжиж буй улс орнууд хөгжлийнхөө төвшингөөр бусад хөгжсөн улс, жишээ нь Америкийн төвшинд оччих юм бол манай дэлхий дээр нэмэгдээд дахиад хоёр ч дэлхий хэрэгтэй болно.

Монгол улсын хувьд Тогтвортой хөгжил гэсэн ойлголт нь…

Амьдралын тулгуур гурван хэрэгцээ бол идэх хоол, өмсөх хувцас, толгой хорогдох орон байр. Бид хүн учраас тэдгээр дээр оюун санааны хэрэгцээ нэмэгдэнэ.Энэ хэрэгцээг Монгол улс үндсэндээ төлждөг, эргэн сэргэдэг нөөцийн хүрээнд хангах нөхцөл бүрэн байна. Click To Tweet Харин зөвхөн хөгжлийн хоцрогдлоо нөхөх, зарим нэг салбараа түлхүү хөгжүүлэх, дэд бүтэц, замаа хөгжүүлэхдээ эрдэс баялгаа буюу  эргэн сэргэдэгүй нөөцөө ашиглаад явах гэсэн зүйлийг хийж чадвал Монголын хувьд энэ нь тогтвортой хөгжил гэсэн ойлголт болно.

Монгол уламжлалт ахуй нь хаягдалгүй технологид суурилсан

Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод үйлдвэр хэрэглээний зохистой харьцаа, цэвэр эргэлттэй эдийн засаг, хаягдалгүй технологи гэсэн их том зорилтууд бий. Хамгийн сонирхолтой нь Монголын уламжлалт ахуйд тэр бүгд байж байсан. Хаягдалгүй технологийн үр дүнд хог хаягдал гэж байгаагүй, байлаа ч байгальд буцаад задардаг байгалийн гаралтай эд зүйлс байсан. Click To Tweet

Монгол улсын хүлэмжийн хийн ялгарлыг 40 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл эзэлдэг,МАА түүнтэй өрсөлдөхүйц хувийг бүрдүүлж байна

Манай улсын хувьд тогтвортой хөгжил биднээс өөрсдөөс маань хамаарна. Харин биднээс хамаарахгүй нэг аюул бол уур амьсгалын өөрчлөлт. Яагаад гэвэл, уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь агаарт ялгаруулж буй хүлэмжийн хий. Монгол улсын ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ маш бага боловч нэг хүнд, нэг бүтээгдэхүүнд оногдож байгаа хэмжээгээрээ хоёр хөршөөсөө, дэлхийд бусад улс орноос  ч дээгүүр байна. Хэдийгээр оруулж байгаа хувь нэмэр бага ч ямар нэгэн үйлдэл хийхээс өөр аргагүй байгаа юм.

Дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг   ямар ч аргаа хэмжээ авахгүй, энэ чигээрээ байвал хүлэмжийн хийн хэмжээ 60 давсан гигатоннд хүрнэ. Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэм, болж өгвөл 1 хэмд барих шаардлагатай.Хоёр хэмд баръя гэвэл 60 гигатонн хүлэмжийн хийгээ 40 болгож бууруулах ёстой. Click To Tweet1.5 хэмд баръя гэвэл 20 гигатонн болгож бууруулах хэрэгтэй.

Монгол улсын хувьд хүлэмжийн хийг эрчим хүч, аж үйлдвэр, ХАА-н чиглэлээр 14 хувиар бууруулах зорилгыг тавьсан. Парисын хэлэлцээр батлагдсаны дараа өмнөх зорилтоо ахиулан 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд нэлээд олон салбарыг нэмж оруулахаар тооцооллын ажлыг эхлүүлсэн. Манай улсын хувьд хүлэмжийн хийг голлон ялгаруулж байгаа салбар нь эрчим хүч бол МАА эрчим хүчтэйгээ өрсөлдөхүйц хувийг бүрдүүлж байна. Click To TweetУчир нь мал хивэхэд амьсгалаараа болон ялгадсаараа их хэмжээний метан хий ялгаруулдаг. Үүний дараа барилга, зам тээвэр харьцангуй бага хувийг эзэлж байна.

Монгол улсын хүлэмжийн хийн ялгарлын 49.4 хувийг эрчим хүч, МАА 31.4, барилга 4.9 хувийг ялгаруулдаг. Click To Tweet

Ургамлын нөмрөгөө нэмэгдүүлбэл хүлэмжийн хийгээ 33-34 хувиар бууруулах боломжтой

Ойн түймэр гаралтыг багасгаж, хууль бус мод огтлолоо багасгаж, эх орныхоо ургамлын  нөмрөгийг нэмэгдүүлбэл хүлэмжийн хийг шингээх бололцоо бий. Ингэснээр агаар мандалд ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг 33 хувь хүртэл бууруулах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Нүүрснээс ялгарах метан хийг “эко” түлш болгон эрчим хү, дулаанаа үйлдвэрлэвэл эдийн засгийн, экологийн хамгийн оновчтой бодлого болох учиртайсан. Даанч энэ талаар төрийн маань бодлого тодорхой бус, хөрөнгө оруулагчидыг дэмжих хууль эрх зүйн орчин бүрдээгүй, зэрэг асуудлууд байнадаа.

  • Одоо юм болгонд малаа ад үздэг болж дээ .Монголоо алдаж буйн шинж биз.хэлнээсээ бас уйдаад байгаа юм уу сошиалд Монгол хүн гэж ойлгохын аргагүй бичицгээх болж 

  • Дулаарал сөрөг нөлөөгөө баттай үзүүлж бүх газар маань сарны гадарга шиг цөл болсны дараа хүн чухал уу мал чухал уу гэж бодоод ч нэмэргүй болох байхдаа. 

  • Аливаа буруутгахад амар, малчид малаа өсгөөд чадан ядан 70 сая хүрэхтэй гүйтэй, зүгээр хар ухаанаараа мал өсвөл орлого өснө гээд л, гэтэл 35 сая ашиг шим өндөртэй мал сүрэг байвал хэн хэндээ тустай. Бодлого зохицуулалт чухал,. Нөгаө талдаа, 70 сая малын ялгаруулах хүлэмжийн хий нь Монголын газар нутагтай харьцуулаад үзэхэд дэлхийн дулааралд оруулах хувь нэмэр тун бага

Холбоотой мэдээ