“Архангайд коронавирусийн сэжигтэй тохиодол бүртгэгдсэн” гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл

Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй учраас өнөөдөр /2020.01.27/ тус аймгийн Онцгой комисс хуралдаж, 46 настай эмэгтэйг эмнэлэгт тусгаарлан хэвтүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Тодруулбал, тус аймгийн оршин суугч 46 настай эмэгтэй энэ сарын 1-3-ны өдрүүдэд Хонгконгоор зорчоод иржээ.

Энэ талаар ХӨСҮТ-Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хонгконг руу яваад ирсэн хүний халдвар тээж болох нууц үе 14 хоног нь өнгөрсөн. Түүнээс хойш амьсгалын замын халдвар өвчин нь хатгаа болон хүндэрсэн тул аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Тухайн хүнээс дахин вируслогийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу гараагүй байна” хэмээн мэдээлэл өгсөн байна. 

Тус аймгийн удирдлага “Архангай аймагт коронавирус илрээгүй, уушгины хатгаа туссан хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” хэмээжээ.

Мөн Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс дараахь мэдээллийг өгжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ