Фото:Төрийн ордонд масктай цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байна

Төрийн ордны хоёрдугаар давхарт цагаан сарын баярын үзэсгэлэн худалдаа болж байна. Шинэ коронавирусын халдварын улмаас улс даяар ЕБС, цэцэрлэг, жолооны курс, сургалтын төвүүдийг хааж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хориглосон. Харин энэхүү үзэсгэлэн худалдааны хувьд ХХААХҮЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны хүрээнд зохион байгуулж байгаа аж.

Тус үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг хоёр сарын өмнөөс эхлүүлсэн бөгөөд шинэ коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор үйлдвэр эрхлэгчид бүгд масктай оролцож байгаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ийм төрийн нэрийг гутаасан юмнууд. Яаж өөрсдийгөө улс төрчид гэж хэлж чадаж байна аа. Улс төрийн соёл хэм хэмжээ хаана байна. 

Холбоотой мэдээ