Нийт 2,794 хүн коронавирусээр халдварлаж, 54 хүн бүрэн эдгэрч, 80 хүн нас бараад байна

Минут тутамд шинэчлэгдэж буй шинэ коронавирустэй холбоотой ДЭМБ, CDC/Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв/-өөс өгч буй нэгдсэн статистик тоон мэдээллийг хүргэе. Өнөөдрийн/2020.01.27/ 13:10 минутын байдлаар дэлхий дахинаа шинэ коронавирусээр халдварласан хүний тоо 2,794 болон нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Click To TweetНас барагчдын тоо 80-д хүрсэн бол бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 54-т хүрсэн байна.
Нийт халдварласан хүмүүсийн 1423 нь коронавирусийн голомт болох Хэбэй мужид бүртгэгдэж, тус мужид нас барсан хүний тоо 76-д хүрчээ.

Нийт коронавирусын халдвар авсан хүмүүсийн 97.5 хувь буюу 2,737 нь Хятад улсын иргэд байна Click To Tweet. Хонгконг, Тайландад тус тус найм, Макаод зургаа, АНУ-д тав, Австрали, Япон, Сингапур, Малайз,Тайванд тус тус дөрөв, БНСУ болон Франц улсад тус тус гурав, Вьетнамд хоёр, Канад болон Непал улсад тус тус нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Мэдээллийн бодит эх сурвалжийг нягтлан үзэж, буруу ташаа мэдээллээд итгэхгүй байхыг хүсье.

Эх сурвалж:https://gisanddata.maps.arcgis.com/apps/opsdashboard/index.html

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ