
Лондонгийн “Тоттенхэм Хотспур”-ын удирдлага өвлийн дамжуулалтын цонхыг хаахаас өмнө “Реал Мадрид”-ын довтлогч Гарет Бэйлийг авахыг хүсчээ. Клубууд аль хэдийн яриа хэлэлцээгээ эхлүүлсэн гэж Daily Express мэдээлэв.
Бэйл “Реал Мадрид” клубт элсэхээсээ өмнө “Тоттенхэм”-д тоглож байсан (2007-2013) юм. 30 настай Уэльс эрийн гэрээ 2022 оны 6-р сарын 30-ны өдөр хүртэл гэж тооцогдож буй. Эдүгээ түүнийг40 сая еврогоор үнэлж байна.
Энэ улиралд Гарет Испанийн аваргын 12 тоглолтонд 2 гоол оруулж, 2 дамжуулалт өгчээ. Довтлогч Испанийн цомын тэмцээний үеэр дахин нэг гоол оруулсан.
24 тоглолтонд 34 оноо авсан “Тоттенхэм Хотспур” Английн Премьер лигийн чансааны 6-р байрт бичигдэж байна. 2-р сарын 2-ны өдөр талбай дээрээ “Спөрс” 25-р тойрогт “Манчестер Сити”-тэй тоглоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй