• Эрээнд коронавирусын сэжигтэй дөрвөн тохиолдол бүртгэгджээ

    2020-01-27

    ЭМЯ-аас коронавирустэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг  өгч байна.  Дорноговь аймгийн Замын-Үүд боомттой хиллэдэг БНХАУ-ын Эрээн хотод шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Мөн Манжуурт 2, Шилийн гол аймагт 7 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

    ДЭМБ-аас өгсөн мэдээллээр 2796 хүн өвчилсөн. Үүнээс Хятад улсад 80 хүн коронавирусээр нас барсан. Бусад улс оронд 35 тохиолдол бүртгэгдээд  байгаа юм. Харин манай улсад нэг ч сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна гэх мэдээллийг ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс өглөө.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ