Тус хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн онцгой комисс хуралдаж нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Мөн салбарын яам, мэргэжлийн байгууллагуудын үнэн бодитой мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, урьдчилсан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх ажилд нийслэл бүрэн хяналт тавина. Томоохон захуудын үйл ажиллагааг эрсдэл гарахгүй хэмжээнд урьдчилсан сэргийлэх ажлыг эхний ээлжинд зохион байгуулах, цаашлаад шаардлагатай тохиолдолд тодорхой хугацаагаар түр хаах хүртэл арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.
Үүнээс гадна Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж амьдарч байгаа нийслэл хот руу орж гарч байдаг шалган нэвтрүүлэх төвүүдэд коронавирусаас урьчилсан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Zah hudaldaanii tuwiig hamgiin tvrvvn haah bsan yum.