“Шилэн барилга”-ын дуудлага худалдааны анхны үнэ 24 тэрбум 100 саяас эхэлнэ

2020-01-27

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас Нийслэлийн Засаг захиргааны IV байр буюу “Шилэн барилга”-ыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар болсон байна.

“Шилэн барилга”-ын дуудлага худалдааны анхны үнэ нь 24 тэрбум 100 сая төгрөгөөс эхлэх ажээ. Чингэлтэй дүүргийн IV хороо, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрлах “Шилэн барилга” нь 1997 онд ашиглалтад орсон, 14 давхар,  нийт 10461.5 метр квадрат талбайтай.

“Шилэн барилга”-д Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, “Улаанбаатар Смарт Карт” ХХК, Улаанбаатар банк зэрэг төр болон хувийн хэвшлийн олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Дуудлага худалдааг ирэх хоёрдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ