Кино үзвэрийн газрууд 18 хүртэлх насны хүүхэд, залууст үйлчлэхгүй

2020-01-27

Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС,цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосон.

Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт

  • Өмчийн хэлбэр үл хамааран ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бол өчигдөр бүх их, дээд сургууль ба Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг зогсоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.
  • Түүнчлэн сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жолооны курс, хэлний сургалтын төвүүд ч үүнд хамаарна.
  • РC тоглоом, автомат тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүд үйлчилгээ үзүүлэхгүй;
  • Кино үзвэрийн газрууд 18 хүртэлх насны хүүхэд, залууст үйлчлэхгүйюм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ