БНХАУ дахь дипломат төлөөлөгчийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2020-01-27

Шинэ төрлийн коронавирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНХАУ-д суугаа манай улсын дипломат төлөөлөгчийн газрууд өндөржсөн бэлэн байдалтай, уртасгасан цагаар ажиллаж байна.

БНХАУ-д байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах дипломат төлөөлөгчийн газрын аль нэгт хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авна уу.

Шуурхай утас:

  • Бээжин дэх ЭСЯ-15210304468,
  • Хөх хот дахь ЕКГ-15754936989, 04714902262,
  • Шанхай дахь ЕКГ-13162982707, 13162982596, 2168473255,
  • Эрээн дэх КГ-15647964334

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ