
Японоос захиалсан коронавирусын халдварыг оношлох боломжтой тоног төхөөрөмж маргааш буюу нэгдүгээр сарын 28-нд ирэх ажээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бидэнд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол оношлуур. Цоо шинэ вирус учраас дэлхий дахин бэлэн байгаагүй. Өндөр хөгжилтэй орнууд эхнээсээ оношлуур үйлдвэрлэсэн. Манай улс ирэх долоо хоногт Японоос коронавирусын халдварыг оношлох боломжтой тоног төхөөрөмж хүлээж авахаар болсон. Төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана” хэмээсэн.
ХӨСҮТ-ийн лаборатори томуугийн 21 вирусийг оношлох боломжтой байдаг. Эдгээр 21 вирусийн аль нэг нь илрэхгүй бол коронавирусийн сэжигтэй тохиолдол хэмээн үзэж байгаа аж
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй