Америкийн сагсан бөмбөгийн домогт од Коби Брайнт охины хамт нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

2020-01-27

АНУ-ын сагсан бөмбөгийн домогт од  Кобе Брайнт, түүний охин Жианна нар Калифорни мужид нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ.

Домогт од өөрийн  хувийн нисдэг тэргэндээ  өөрөөсөө гадна 8 хүний хамт явсан бөгөөд тэндээс амьд үлдсэн хүн байхгүй гэж албаны хүн мэдэгджээ.

NBA-гийн  таван удаагийн аварга Брайнтыг түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг гэж үздэг.

Тэрээр Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн лигийн 20 улирлын турш  Лос Анжелес Лэйкерс багт тоголсон бөгөөд таван удаа аваргын цом хүртэж, 18 удаа бүх оддын шигшээ багт шалгарч байжээ.

Тэрээр  2018 онд “Dear Basketball” богино хэмжээний энимэйшн бүтээлээр Оскарын шагнал хүртэж, 2008, 2012 онуудад АНУ-ын шигшээ багт багтаж, хоёр удаа Олимпийн алтан медаль хүртэж байв.

Брайнт гэмтэл бэртлийн улмаас 2016 онд зодог тайлж байв.  Брайнт,түүний эхнэр  Ванесса нар 4 охинтой байжээ.

Брайнтийг 2003 онд Колорадо амралтын газарт ажилладаг 19 настай эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд буруутгаж байсан ч  уг хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.

Домогт одыг гэнэтийн ослоор нас барсанд дэлхийн алдартнууд эмгэнэл илэрхийлсээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ