
Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан хийж,зарим шийдвэрийг гаргалаа.
Хамгийн сүүлд БНХАУ-ын ЭМЯ-наас мэдээлснээр 2001 хүн халдвар авч, 56 хүн нас барж, нийт 19 оронд халдвар тархсан буюу маш хурдацтай тархаж буй ажээ. Click To TweetМонгол Улс БНХАУ-ын хөрш орон учраас өндөр эрсдэлтэй улсад тооцогдож байна.Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болсноо Засгийн газраас мэдэгдлээ Click To Tweet. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин,ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Засгийн газраас энэ сарын 27-ноос буюу гуравдугаар сарын 2 хүртэл ЕБС-иудаас гадна бүх их, дээд сургуулиуд, МСҮТ-үүд, “Найрамдал” төвийн үйл ажиллагааг түр зогсоожээ.
Мөн бүх нийтийг хамарсан цуглаан, урлаг,спортын арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн Ухань хотод хөл хоригдсон 30 монгол оюутан, нэг хүүхдийг яаралтай авчрах талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийхийг Гадаад хэргийн сайдад даалгажээ. Click To Tweet
БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаар машинтай болон явганаар нэвтрэх хөдөлгөөнийг хаах талаар санал гаргаж,урд хөрштэй ярилцах аж.
Мэдээллийн үеэр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндээ хэрхэн хамгаалах зөвлөгөөг дахин өгөв.Тэрээр,
- Гараа маш сайн савандаж угаах
- Хүүхдүүддээ болон өөртөө маск зүүж хэвших
- Халдвар бүртгэгдсэн орнууд руу зорчихгүй байхаас гадна монгол аргаар аарц,чацаргана,аньсаа сайн уух зэргээр дархлаагаа дэмжихийг уриалав.
Мөн коронавирустэй холбоотой мэдээллийг зөвхөн ЭМЯ-ны шугамаар,баттай эх сурвалжаас авч байхыг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл анхаарууллаа. ЭМЯ-наас цаг тухай бүр мэдээлэл хүргэж ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй