• Зөвлөмж:Хятадын Засгийн газраас коронавирусын эсрэг мэс заслын цэнхэр маск зүүхийг уриалж байна

    2020-01-25

    Хятадын эрх баригчид Ухань хотын оршин суугчдыг мэс заслын цэнхэр маск зүүж өөрсдийгөө коронавирусээс урьдчилан сэргийлэхийг уриалаад байна.

    Халдварт өвчний үед ам болон хамрыг халхалдаг тус маск нь хэдий үнийн хувьд хямд боловч зөв өмсвөл халдвар авахаас сэргийлэх боломжтой гэжээ. Үүний жишээ нь эмнэлгийн ажилтан, эмч нар өөрсдийгөө вирусээс хамгаалан зүүдэг билээ.

    Нэгэнт өвчилсөн хүн бусдад халдаахгүйн тулд, мөн эрүүл хүн вирус авахгүйн тулд өмсөж байна.

    Өөрийгөө болон бусдыг халдвараас сэргийлж маск зүүхдээ дараахь зүйлсийг анхаарах хэрэгтэй:

    • Маск зүүсэн үед хамар, нүүр загатнасан тохиолдолд гараа оруулж маажихгүй байх
    • Утсаар ярих үедээ маскаа авахгүй байх

    Цэнхэр маскнаас гадна амьсгалын замын халдвар авахаас сэргийлэх зорилгоор аюултай орчинд ам, хамрыг бүрэн халхалж өмсдөг N95 маркын маскийг зүүхийг мөн зөвлөмж болгожээ.

    ДЭМБ-аас хоол идэхийн өмнө тогтмол гараа угаах, гар ариутгагчаар ариутгахыг зөвлөж байна.

    • Гар ариутгагч шингэн нь амьсгалын замын вирусээс өөрийгөө хамгаалах хамгийн үр дүнтэй арга гэж байгаа юм.
    • Гараа угаахдаа хамгийн багадаа 20 секунд, бүх хэсгийг гүйцэт угаахыг зөвлөмж болгоод байна.
    • Мөн амьсгалын замын вирус нь арьсаар биш ам, хамар, нүдээр биед халдварладаг учир гараа аль болох нүүрэн хэсэгтээ хүргэхгүй байхыг зөвлөжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ