Дэд хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

2020-01-24

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцээд,бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. 

Н.Номтойбаярыг  Г.Батхүү агсаны хэрэг дээр худал мэдээлэл өгсөн, мэдээллийг задалсан, сайд байхдаа албан тушаалаа ашигласан зэрэг гурван үндэслэлээр бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн.

УИХ-ын гишүүнЦ.Нямдорж “Прокурорын санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа. Нэг талаас Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон асуудлууд, нөгөө талаас албан тушаал нь гишүүнийг шалгахад саад болж байна гэх байр суурь байгаа учраас Байнгын хороо, УИХ-ын чуулганаар асуудлыг оруулахаар шийдлээ.

Ерөнхий прокурор асуудал оруулж ирсэн учраас үүнийхээ хариуцлагыг цаашдаа хүлээх байх” гэсэн.

Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцсэн. МАН-ын бүлэг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны шийдвэрийг дагана гэсэн билээ.Тэгэхээр УИХ-ын олонхи Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь ойлгомжтой боллоо гэсэн үг. 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ