• Хилийн боомтуудыг гуравдугаар сарын 2 хүртэл хаах санал гаргалаа

    2020-01-24

    БНХАУ-д коронавирус дэгдэж, Монгол Улсад халдварлах өндөр эрсдэлтэй байгаа тул маргаашнаас /2020.01.25/ ирэх гуравдугаар сарын 2 хүртэл БНХАУ-тай хиллэх, хилийн боомтуудыг хаах саналыг Онцгой комиссын хуралдаанаас гаргалаа. Энэхүү саналаа Засгийн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр боллоо. 

    Энэ хугацаанд мөн олон нийтийн ажил зохион байгуулахыг хориглох санал гаргаад байна. Түүнчлэн гуравдугаар сарын 2 хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Онцгой комиссын хуралдаанаас гаргалаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ