Ирэх даваа гаригаас бүх сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 2 хүртэл зогсоох шийдвэр гаргалаа

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн  коронавирусээс сэргийлж сургууль, цэцэрлэгийг түр хаах саналыг хэлэлцлээ.

Шинэ  төрлийн коронавирусээр өвчилсөн хүн Монголд хараахан байхгүй ч ЭМЯ,ДЭМБ-тай хамтран мэдээлэл солилцох, олон нийтэд мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна.  Мөн ХӨСҮТ-д 8008-6829 дугаарын нээлттэй утас ажиллуулж, зөвлөгөө өгч байгаа юм.

Улсын Онцгой комисс ЭМЯ-ны мэдээллийг сонсоо ирэх даваа гаригаас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл ханиад томуу ихтэй үед коронавирус орж ирвэл ноцтой эрсдэл үүснэ гэж үзжээ.

Тэрээр гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, эм тариа, бусад нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх, БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудын хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах, тэр дундаа хилээр нэвтрэх явган иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг оруулжээ. Эдгээр асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ