
Эрүүл мэндийн сайн Д.Сарангэрэл коронавирусээс сэргийлж сургууль, цэцэрлэгийг түр хаах саналыг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан улсын Онцгой комисс хуралдаж, дээрх саналыг хэлэлцэхээр болсон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр шинэ төрлийн коронавирусээр
- Өвчилсөн хүний тоо 844
- Нас барсан хүний тоо 25 байгаа юм.
Өвчлөл бүртгэгдсэн улс орон БНХАУ-д 830, Макаод 2, Хонг-Конгд 2, Тайваньд 1, Сингапурт 1, Тайландын Вант Улсад 4, Япон улсад 1, БНСУ-д 1, Непал улсад 1, АНУ-д 1 хүн өвчилсөн.
Харин манай улсад тус вирусын тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг албаныхан хэлж, урьдчилсан сэргийлэлтийн талаарх зөвлөмжийг өгөөд байгаа юм.
Онцгой комиссоос гарсан шийдвэрийг мэдээлэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй