Ардчиллын үзүүлэлтээр Норвеги, Исланд, Швед тэргүүлж, Хойд Солонгос, Конго сүүл мушгижээ

Дэлхийн 167 улс орныг ардчиллын үзүүлэлтээр жагсаажээ. Үнэлгээг тэргүүлэгч орнууд нь Норвеги, Исланд, Швед. Харин хамгийн ардчилал муу нь шинжээчдийн үзэж байгаагаар Хойд Солонгос, Ардчилсан Конго (DRC), Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (CAR) аж.

Үнэлгээ өгөхдөө Economist Intelligence Unit-ийн мэргэжилтнүүд сонгууль явуулах, эрх баригчдын үйл ажиллагаа, иргэний эрх чөлөө, хүн амын улс төрд нөлөөлөх зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. Тухайн улсын авах хамгийн дээд оноо нь 10 оноо.

Үнэлгээнээс хамааран бүх улсыг бүрэн ардчилалтай, ардчилал нь гажигтай, эрлийз, авторитар дэглэм гэсэн дөрвөн бүлэгт хуваажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ