Мадуро Венесуэлийн бүх дайснуудад шударга ёс тогтоохоо амлав

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро цэргийн оролцоо, Каракасын эсрэг хориг тавихыг дэмжиж байгаа дайснуудынхаа эсрэг шударга ёсыг тогтооно гэдгээ батлав. Төрийн тэргүүн мөн “Америкийн империализмд сургамж өгсөн” Венесуэлийн ард түмэнд талархлаа илэрхийллээ.

Мадурогийн хэлснээр сөрөг хүчнийхэн 2019 онд АНУ-аас тэдэнд олгосон 500 сая гаруй долларыг зарцуулжээ.

Сануулахад, 2019 оны 1-р сарын 21-ний өдөр Венесуэльд Николас Мадурог тангараг өргөснийхөө дараахан эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. СЕХ-ных нь мэдээлж байгаагаар сонгогдсон сонгогчдын 60 гаруй хувь нь саналаа өгсөн байна. Гэсэн хэдий ч сөрөг хүчний тэргүүн Үндэсний ассемблейн дарга Хуан Гуайдо, өөрийгөө түр засгийн тэргүүн гэж тунхаглав. АНУ болон барууны бусад хэд хэдэн улс үүнийг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн. Орос, Хятад, Турк Мадурог хууль ёсны ерөнхийлөгч хэмээн дэмжин ажилласаар байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ