• Д.Тогтохсүрэн:Н.Номтойбаярыг бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчихвал яасан юм гэсэн саналыг У.Хүрэлсүх дарга хэлсэн

    УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх,эсэх асуудлаар хуралджээ.

    Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

    МАН-ын бүлгийн  ээлжит бус хурлаар  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцсэн.  Ерөнхий прокурор, Н.Номтойбаяр гишүүн нар оролцсон.  Халдашгүй байдлын дэд хорооныхны байр суурийг ч сонссон.  Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, санал дүгнэлтээ гаргасны дараа бүлэг дахин хуралдаж,асуудлыг ярина.

    Одоогоор эцсийн шийдвэр гаргаагүй. Н.Номтойбаяр гишүүн өөрөө нотлох баримт энэ тэрээ ярьсан. Гэхдээ нууцлалын зэрэглэлтэй асуудал учраас хамаагүй ярьж болохгүй.  Ерөнхий прокуророос өргөн барихдаа нууцлалын зэрэглэлтэй өгсөн учраас бүлэг нууцаар хуралдсан. Халдашгүй байдлын дэд хороо ч хаалттай хуралдана.  Төрийн байгууллалтын байнгын хороо, чуулган хаалттай хуралдах эсэхийг шийднэ.

    Халдашгүй байдлын дэд хорооны ирц бүрдсэн,өнөөдөр хуралдана.

    Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээ бүрэн эрхээсээ түдгэлзээд, шалгуулчихвал яасан юм гэдэг санал хэлсэн.  Өөрөө хүсэлтээ гаргаад, шалгуулъя гэвэл зөв гэсэн. Н.Номтойбаяр гишүүн бодож үзье гэсэн.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ