А.Оюунчимэг:Царай нь цонхийж,гар,хөл нь хүйтэн, чичирч халуурч байвал эмнэлэгт яаралтай хүргэх хэрэгтэй

Өнөөдөр ЭМЯ-наас хийсэн коронавирусын тухай мэдээллийн үеэр ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч А.Оюунчимэг хүүхдээ томуу, томуу төст, шинэ коронавирусаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөөг өглөө.

Хүүхдийг томуу, томуу төст өвчин, шинэ коронавирусаас сэргийлэхэд эцэг, эхчүүд юунд анхаарах хэрэгтэй талаар ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч А.Оюунчимэг:

  1. Хүүхдээ гадуур битгий дагуулж яв. Урлагийн тоглолт болж байхад бага насны хүүхдээ дагуулчихсан, тэр бүгчим танхимд тоглолт үзээд байж байна.
  2. Эмнэлгийн тусламж авахаар эмнэлэгт очиход нийтийн хөл хөдөлгөөнтэй газраар явах шаардлагатай болвол эцэг эхчүүд хоёрхон зүйлд анхаар. Нэгдүгээрт, хүүхэддээ болоод өөрөө маск зүү. Хоёрдугаарт, гараа сайн савандаж угаах, боломжтой бол компактгүй дардаг саван хэрэглэх.
  3. Хүүхдийн хооллолтод онцгой анхаарах. Гурван сараас доош насны хүүхэд  маш эрсдэлтэй. Гурван сараас доош насны хүүхдийн дархлааг дэмжхийн тулд ээжийн сүүг л хөхүүлэх  хэрэгтэй. Хоёроос дээш насны том хүүхдүүдэд аль болох шөлтэй хоол хийж  өгөх хэрэгтэй.
  4. Бага насны хүүхдийн дархлааг сайжруулдаг бодис нь шөнийн 22:00 цагт ялгарч байх ёстой учраас эрт унтуулж байх хэрэгтэй.
  5. Даарахаар хүний дархлаа суларч, өвчин тусдаг учраас аль болох дулаан хувцаслах.
  6. Нэгэнт өвчилсөн үед халуураагүй байхдаа хоолоо идэхгүй байвал бие нь улам муудаж байна гэсэн үг. Халуураагүй байхдаа орчиндоо сонирхолгүй, улбагар байвал мөн адил муудаж байна гэсэн үг. -39 градусаас дээш халууралт бол хамгийн эрсдэлтэй. Царай нь цонхийгоод, хөл нь хүйтэн чичирч халуурч байвал харъяа дүүргийн болон өрхийн эмнэлэгт яаралтай хүргэх хэрэгтэй. Эхний удааны  хүйтэн жин толгой дээр нь тавьж, халуун буулгах эм өгч болно. Парацетамолыг хэрэглэхдээ эмчийн заалтаар хэрэглэхгүй бол доз хэтрүүлж байгаа тохиолдол олон байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ