
ЭМЯ-наас коронавирусын талаар мэдээлэл өглөө.
Шинэ коронавирусын одоогийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас “ДЭМБ шуурхай хуралдаж коронавирусын нөхцөл байдлыг хэлэлцэж, шинэ төрлийн коронавирусын өвчлөлийн өнөөгийн байдал олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж үзэхгүй гэдгээ зарласан. Хятад улсаас гадна бусад улсад гарсан тохиолдлын тоо харьцангуй цөөн. Өнөөдрийн байдлаар ДЭМБ-аас мэдээлснээр нийт өвчилсөн хүний тоо 584, үүнээс 17 нас баралттай байна. Click To Tweet Нас барсан 17 хүний хувьд чихрийн шижин, артерийн даралт ихсэх, зүрх судасны архаг өвчтэй хүмүүс байжээ. Нийт хүмүүсийн 70 гаруй хувьд 40-өөс дээш насныхан байна” хэмээн мэдээлэл өглөө.
Монгол улсын хувьд коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй
Монгол улсын хувьд коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Замын-үүдээр автобусаар ирсэн хоёр тохиолдол үгүйсгэгдэж, Эрээн лүү буцаасан байна. Өчигдөр буюу 23-ны өдрийн Бээжин -Улаанбаатар чиглэлийн галт тэргээр Хятадад сэжиглэгдсэн найман тохиолдлын нэгэнтэй нь вагонд хамт байсан сэжигтэй тохиолдлыг тандалтын шугамаар илрүүлж, тусгаарласан. Хүний биеийн байдал хэвийн, шинжилгээний хариуг хүлээж байгаа. Урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:Манай лавлагаа лаборатори нь Сингапур, Хонгконг, Мэлбурн, АНУ-ын Өвчин судлалын лабораториудтай нягт хамтран ажилладаг сүлжээнд байдаг. Ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд энэ лавлагаа лабораторит 24 цагийн дотор явуулж баталгаажуулна.
ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын дарга, доктор Сергей Диордица:“Нөхцөл байдал маш хурдацтай өөрчлөгдөж, тохиолдлын тоо нэмэгдэж байна. Тогтмол мэдээллийг тавьж байгаа боловч ДЭМБ ЭМЯ-тай хамтран өдөр тутам коронавирусын талаар мэдээлэл хүргэх болсон. Дэлхий нийтээрээ шинэ вирусын улмаас .. учраас аль болох ДЭМБ, ЭМЯ-наас гаргасан албан ёсны мэдээллийг хүргэхийг хүсэе. Бидний хувьд ямар ч нуусан мэдээлэл байхгүй болно. ДЭМБ-аас Хятадын Засгийн газар болон бусад улсуудад зориулагдсан зөвлөмжийг Монгол хэлнээ орчуулж хүргэнэ. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн зөвлөлөөс шинэ төрлийн вирус нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөө учруулахгүй гэж үзсэн боловч онцгой анхаарал татсан асуудал учир анхааралтай ажиллаж байна. Түүнчлэн 10 хоногийн дараагаар дахин хуралдана“.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй