
Тав дахь өдөр буюу өнөөдөр өглөөний байдлаар БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос гаралтай коронавирусын халдвар авсан нийт иргэдийн тоо 830-д хүрснээс гадна сэжигтэй, халдвар авсан байж болзошгүй 1072 иргэнийг тусгаарлаад байна. 830 тохиолдлоос 177 нь эрүүл мэндэд онц аюултай нөхцөлд байгаа гэжээ. Цаашид улам газар авахаас сэргийлж Ухань хотод ирэх, гарах бүх чиглэлийн хөдөлгөөнийг хаасан байна.
Одоогоор коронавирусын халдвар АНУ, Өмнөд Солонгос,Вьетнам,Япон, Тайланд, Тайванзэрэг долоон улсад тархжээ. Америкийн халдвар авсан 30 орчим насны иргэний хувьд саяхан Ухань хотоор аялаад ирсэн байна. Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Сиаттл Такома олон улсын нисэх буудалд буужээ. Газардаснаас дөрвөн өдрийн дараа өөрийн биеэр түргэн тусламжийн тасагт очиж, коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэдгээ мэдээлснээр яаралтай эмнэлгийн тусламж авсан байна. Өвчтөнг голдуу робот эрүүл мэндийн амин үзүүлэлтийг нь хянаж байгаа бөгөөд вакцин байхгүй байгаа учраас хүн буюу эрүүл мэндийн ажилтанг аль болох бага харьцуулж байгаа гэнэ.
Харин БНСУ-ын хувьд өнөөдөр коронавирусын халдвар авсан хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ. Хоёр хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр гаднаас ирэх жуулчдад хөл хорио тогтоосон ч ийнхүү өнөөдөр хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна.
ОХУ-ын Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр коронавирусын халдвар авсан байж болзошгүй 23 настай Орос,20 настай Хятад иргэнийг тусгаарлаж шинжилгээнд хамруулахад вирусгүй нь тогтоогдсон байна. Хэдий эрүүл гэдэг нь тогтоогдсон ч үргэлжлүүлэн хяналтанд байгаа ажээ.
Эх сурвалж: cnn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй