
ЭМДЕГ-аас “Монголын Лабораторийн нэгдсэн сүлжээ” ТББ-тай өнгөрөгч зургадугаар сард хийсэн хяналт шалгалтын ажлын тайлангийн талаар мэдээлэл хийлээ. Click To Tweet
ЭМДЕГ-ын Тамгын газрын дарга н.Энхбаяр “Шалгалтаар зөрчилтэй нь илэрсэн лабораториудын гэрээг түдгэлзүүлж, санхүүжилтыг зогсоосон. 15 лаборатори дээр Улсын байцаагчийн албан шаардлага хүргэгдэж, “Хаппи Вэритас” дээр 876 сая, “Итгэл” 280 сая , “Ай ти” дээр 580 сая төгрөгийн акс тус тус тавигдсан. Биелэгдэх хугацаа өнгөрч, тэдгээр лабораториуд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Өнөөдөр гэхэд Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Хаппи Вэритасын маргаан хэлэлцэгдээд, тэдний хүсэлтээр хойшилсон байгаа. Улсын байцаагчийн албан шаардлагын дийлэнх нь биелэгдсэн. Эргээд түдгэлзүүлсэн байсан албан шаардлага биелүүлсэн лабораториудын гэрээний эрхийг сэргээж, санхүүжилтыг олгож эхэлсэн. Акт тавигдсан гурван байгууллагын хувьд хууль хяналтын байгууллагаар асуудал эцэслэн шийдэгдтэл гэрээ байгуулахгүй” хэмээн мэдээлэл өглөө.
Мөн тэрээр “Хяналт шалгалтад хамрагдсан лабораториуд зөрчилтэй гэдэг нь шинжилгээний хариу зөв,буруу гарсан тухай бид тайландаа дурьдаагүй. Энэ нь манай байгууллагын гол чиг үүрэгт хамаарахгүй асуудал. Оношилгоо, шинжилгээ хийхдээ гаргасан тоног төхөөрөмжийн чанарын асуудал байгаа” гэж ярилаа.
“Хаппи Вэритас” лабораторийн хувьд сонгон шалгаруулалтад ороод тэнцжээ. Сонгон шалгаруулалтад оролцоход оношилгоог Америкийн Женикс төхөөрөмжөөр хийнэ гэж тэнцсан байна. Женикс төхөөрөмж нь бүрэн автомат, клиникийн зориулалтаар хэрэглэхэд шаардлага хангасан төхөөрөмж юм байна. Бүрэн автомат төхөөрөмжөөр В,С вирусийн идэвхижил тодорхойлоход лабораторид Эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа мөнгөн дүн нь 120 000 төгрөг. Тэгтэл яяналт шалгалтын явцад бүрэн автомат төхөөрөмжөөр оношилгоо хийгээгүй байсан нь илэрчээ.
Харин клиник биш зөвхөн судалгааны зориулалтаар хэрэглэгддэг ABI 7000 IU төхөөрөмжийг ашиглаж байсан байна. Даатгалын сангаас санхүүжилт авахдаа бүрэн автомат төхөөрөмжөөр хийсэн мэтээр 8715 иргэний шинжилгээний мөнгийг нэхэмжилж, дундаас нь 348 гаруй сая төгрөгийг шамшигдуулжээ.
“Хаппи Вэритас” лаборатори нь нийт 22 мянган иргэнд элэгний В,С вирус идэвхижил тодорхойлох шинжилгээ хийснээс 8715-аас үлдсэн хүмүүст гэрээний шаардлага хангасан төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн гэж үзжээ.
“Ай ти” лаборатори нь лабораторийн мэргэшсэн эмчгүй, боловсон хүчингүй байжээ.
Бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмжөөс нь шалтгаалаад гэрээ хийхдээ нэг даатгуулагчийн 80 000-120 000 төгрөгөөр байгуулсан. Click To TweetХяналт, шалгалтын газрын дарга н.Энхбат “2018 оны дөрөвдүгээр сараас эхлээд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шат эхэлж, 15-аас дээш насны бүх иргэн элэгний В,С вирус илрүүлэх бүх шинжилгээг эрүүл мэндийн өрх эмнэлгээр хийх шинжилгээг хийж байгаа. Вирус нь эерэг гарсан тохиолдолд мэргэжлийн эмчид хандан, эмч нь тоолуулах шаардлагатай гэвэл сонгон шалгаруулалтад тэнцсэн 28 лабораторид өгнө. Түр түдгэлзүүлсэн 15 лабораториас зөрчлөө арилгасан, технологийн шинэчлэлээ хйисэн “Гялс”, “Мэд аналитик”, “Протлаб” лабораториуд гэрээгээ сэргээгээд явж байгаа. Үлдэж байгаа байгууллага нь хүсэлтээ ирүүлээд, гадаад хяналтандаа хамрагдсан тохиолдолд эргүүлээд В,С вирусээ тоолоод явж болно” хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй