• Ч.Сайханбилэгийг “Amsterdam & Partners LLP” өмгөөлнө

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Их Британий Лондон хотноо төвтэй “Amsterdam & Partners LLP” хуулийн фирмээр өмгөөлүүлэхээр болсон тухай тус компанийн цахим хуудас мэдээлжээ.

    “Amsterdam & Partners LLP”  компанийг үүсгэн байгуулагч, хуульч Роберт Амстердам  “2014-2016 онд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр  ажиллаж байсан Ч.Сайханбилэг нь ажиллах хугацаандаа “Рио Тинто” компанитай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байв. Түүнийг энэ гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн гэж үзээд Монголын прокурор дөрвөн төрлийн ял төлөвлөөд байгаа ба энэ нь ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй юм” гэжээ.

    Ч.Сайханбилэгийг шүүхийн албан ёсны шийдвэргүйгээр Монголд хууль бусаар баривчлагдаж, саатуулагдсаныхаа дараа АНУ-д амьдарч байгааг мэдэгдэлд дурсан байна.

    Мөн уг мэдэгдэлд “Сөрөг хүчин Ардчилсан намын бусад гишүүд болон хараат бус шүүх засаглал, хэвлэл мэдээллийн ажилтнууд 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш хүчтэй шахалтад орж байна. “Транспаренси Интернэшнл”, “Эмнести Интернэшнл” зэрэг олон улсын байгууллагууд Ерөнхийлөгч Х.Баттулгын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өргөжүүлэх тухай, ялангуяа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын байр сууринаас шүүгчид болон улс орны хууль эрх зүйн системд нөлөөлөх хууль баталсанд санаа зовниж байгаа” хэмээжээ.

    “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дээрх гэрээг ил тод, хуулийн дагуу явуулсан. Энэхүү үндэслэлгүй хавчлагийн кампанит ажил нь тухайн улсын шүүх тогтолцоо доройтож буйг илтгэхээс гадна, тус улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг сааруулах сөрөг талтай” гэсэн байна.

    Эх сурвалж: Amsterdamandpartners.com

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ