Засаг дарга нарт ѳгсѳн Ц.Нямдорж сайдын сургамж:Бэрхшээлийн ѳмнѳ бууж ѳгѳѳд, фэйсбүүкээр “нүдүүлэх”-ээс айвал та нар юу ч хийж чадахгүй

2020-01-23

Эдгээр ѳдрүүдэд 21 аймгийн Засаг дарга нар Тѳрийн ордонд семинарт сууж байна. Ѳнѳѳдѳр Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нар Засаг дарга нартай уулзаж санал солилцов.
Энэ үеэр Ц.Нямдорж, сүүлийн үед цахимаар хэл аманд ѳртѳѳд буй асуудалдаа тайлбар хийж, сургааль айлдав.
Ингэхдээ тэрээр,

Хууль зүйн яам ѳнгѳрсѳн арван жилийн хугацаанд ѳѳрийн гэсэн байргүй тэнэмэл байдалтай явж ирсэн.
Зорьж, зүтгэж шинэ байшингаа бариулсан. Бариалах, бариулахдаа орчин цагийн Монгол тѳрийн оффистой болгоё гэсэн загварыг гаргасан.

Та нар сонирхвол  хажуугаар нь харж, орж үзэж болно. Алийн болгон Монгол хүн хог новштойгоо зууралдаж амьдрах юм бэ гэдэг асуудал үүний цаана байгаа юм. Напелеоноор тѳрийнхѳѳ нүүрийг хийдэг францчууд дэлхийн хамгийн тансаг хоттой байж байхад  Чингисийн үр  сад бид яахлаараа хог новштойгоо зууралдаж,амьдрах ёстой юм.

Тиймээс та бүхэн албан байгууллагаа цэгцлэх,алба хаагчдаа чадавхижуулах тал дээр зоригтой ажиллаарай. Бэрхшээлийн ѳмнѳ бууж ѳгѳѳд, фэйсбүүкээр “нүдүүлэх”-ээс айгаад байх юм бол та нар юу ч хийж чадахгүй. Бэрхшээлийг даван туулж, зориглож асуудлыг шийдэхийн тулд сайд, дарга хийж байгаа шүү гэдгийг битгий мартаарай” хэмээн сургамжлав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ