ДЭМБ-аас олон улсад онц байдал зарлаж болзошгүй

2020-01-23

Шинэ төрлийн короновирусын голомт илэрсэн Хятадын Ухань хотын захиргаа өчигдөр тус улсаас гарах нийтийн тээврийн урсгалыг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргажээ. Харин өнөөдөр өглөөний 10 цагаас эхлэн Ухань хотоос гарах автобус, метро, агаарын тээвэр, төмөр замын хөдөлгөөнийг хаахаар болсон байна.

Энэхүү шинэ төрлийн уушгины үрэвслийн вирусаар өвчилсөн хүний тоо 571 хүрч, 17 хүн амиа алдаад байна. БНХАУ-ын 25 хотоос гадна  Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Хонконг, Макао, АНУ-д халдвар бүртгэгдсэн.

Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлж байна.  ДЭМБ-ын шуурхай зөвлөл  өнөөдөр хуралдаж олон улсад онц байдал заралах эсэхийг шийдэх юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ