
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Боинг корпорацид “маш их сэтгэл дундуур байгаагаа” илэрхийлэв.
Тэрбээр CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа үүнд холбогдох мэдэгдэл хийжээ.
“Маш урам хугалсан компани. Энэ бол дэлхийн хамгийн том корпорацуудын нэг, жишээ нь нэг жилийн өмнө болсон үйл явдал, дараа нь болсон гэнэтийн бүх үйл явдлууд… Боинг бол миний хувьд том урам хугаралт” гэж тэр хэлэв.
2019 оны 12-р сард Boeing компани 737 MAX онгоцны үйлдвэрлэлийг 2020 оны 1-р сараас хойш түдгэлзүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан.
2019 оны 3-р сард Этиопын агаарын тээврийн энэ төрлийн онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алджээ.
2018 оны 10-р сард Lion Air компанийн Boeing 737 MAX нь Индонезид тэнгист осолджээ. Ослын улмаас 189 хүн нас барсан юм.
Осол гарсантай холбогдуулан дэлхийн олон улс орон Boeing 737 MAX онгоцны агаарын орон зайг хаасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй