• Цагаан сарын өмнө тараах мөнгө их наяд хүрнэ

    Ирэх хоёрдугаар сард Монгол түмний Цагаан сарын баяр болно. Уг баярт монголчууд байдгаа бардаг нь гэм биш зан болно. Үүнд төр, засаг ч нэмэр хандив болдог. Энэхүү сар шинийн баяраас өмнө ахмадуудын тэтгэврийн зээлийн өрийг тэглэж, тэд тэтгэврийн мөнгөө авч эхэлнэ.

    2 сард тараагдах мөнгөнүүд:

    Нийт 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлээ төлүүлнэ.

    Нийт тэтгэврийн зээлтэй байгаа иргэдийн 90 хувь нь буюу 207 мянган ахмад нь 6.0 саяас доош төгрөгийн зээлтэй. Өөрөөр хэлбэл, 10 саяас дээш зээлтэй нийт 5,000 хүн байгаа.

    Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тооцсон учраас хэрвээ хууль батлагдвал хоёрдугаар сард тэтгэвэр олгохдоо нэгдүгээр сарын зээл болон зээлийн хүүнд суутгасан мөнгийг тэтгэвэр дээр нь нэмж буцаан олгоно.

    Мөн ахмад настнууд насны хишигээ авна. Тухайлахад насны хишиг:

    • 65-69 настай ахмад настанд 50 мянга
    • 70-79 настай бол 80 мянга
    • 80-89 настай бол 150 мянга,
    • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг тус тус хүртэнэ.

    Мөн Алдарт эхийн одонтой ээжүүдэд одонгийн мөнгийг нь олгоно. Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Үүнд зориулж төсөвт 29.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

    2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг олгоно. Үүнд 907,000 иргэнд  139 тэрбум төгрөгийн буцаалт олгох  тооцоолол гараад буй.

    Эдгээрийн зэрэгцээ хүүхдийн мөнгө, хүүхдээ харсан эхчүүдийн мөнгө гээд л халамж үй түм бий. Ийм их мөнгө тараагдахаар өдөр тутмын хэрэглээний барааны үнэ нэмэгдэж таарах нь тодорхой байна. Хамагаа сар шинээр идчихээд хаврын тарчиг цагт ягтах вий дээ гэх хүмүүс ч цөөнгүй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ