
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан нь бичлэгээр ил болсон. Тэднийг суллах ёстой гэж ярьсаар өнөөдөртэй золгов. Шүүхээс хэргийг эцэслэн шийдээгүй байгаа учир хорих байгууллагаас суллах боломжгүй гэсэн тайлбарыг УЕП-ын газраас өгөөд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
–Чимгээ, Содномдаржаа нарыг суллах асуудал юу болсон бэ?
-Шүүх жүжиглээл байгаа. 30,30 хоногоор асуудлыг хойшлуулаад. Ард түмнээрээ тэднийг эрүүдэж шүүж байгаа бичлэгийг үзсэн. Гэтэл түүнийг цаасан дээр нотлох ёстой гэж шүүх үзэж байна. Эрүүдэн шүүсэн нь үнэн гэсэн шүүхийн шийдвэрийг цаасан дээр гаргуулах ёстой юм гэнэ. Хүний эрхийн байгууллага, олон улсын байгууллагын дүгнэлт, УИХ-ын Түр хорооны дүгнэлт ч гарсан. Шүүх, засаглалын аймшигтай хорт хавдар үүнд үйлчилж байна.
Энэ хоёр хүн сөхрөнгөө барж байна шүү дээ. 400 хоног тамлагдаж, 4 жил гаруй хилсээр шоронд хоригдож байна Click To Tweet. Чимгээгийн ээж өндөр настай хүн. Сэтгэл зүйн маш хүнд, тогтворгүй байдалтай байна гэсэн. Чимгээ өөрөө сая эмээ болсон. Ач, зээгээ ч харах эрхгүй л байна. Том охиноо автын ослоор алдсан гээд хүний амьдралд байж боломжгүй маш их уй гашууг энэ эмэгтэй амсаж байна.
Эмэгтэй хүнийхээ хувьд асар их тэвчээрийг гаргаж байгаа. Чимгээ ойрын үед өлсгөлөн зарлах шийдвэрийг гаргасан байна лээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр надад ирүүлсэн. Амь насаараа дэнчин тавьж, өөрийн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. Click To Tweet Тэр хүний эрүүл мэнд амь насных нь төлөө маш их санаа зовж байна. Ойрын хугацаанд УИХ-ын Түр хороогоор энэ асуудлыг хэлэлцэнэ. Дараагийн шатанд томоохон улс төрийн акц өрнүүлэхээр ярилцаж байна.
-Ер нь энэ хүмүүсийг суллах юм уу, суллах ёстой гэж сайд нь ч ярьсан. Гэтэл үүнээс хойш хэдэн сар өнгөрлөө шүү дээ?
-Суллагдах ёстой. Ямар ч гэм буруугүй гээд бүх зүйл нь нотлогдсон.Хуурамч мэдүүлгээр ялласан. Шинэ нөхцөл байдал үүссэн. Эрүүдэн шүүгээгүй гэсэн ч эрүүдэн шүүсэн нь нотлогдсон.Баасанхүү нарын эрүүдэн шүүгч нарыг хамгаалдаг хүмүүс юу гэж ярьж байна вэ гэхээр “ Энэ хүмүүс чинь Зоригийг алаагүй. Гэхдээ өөр хоёр хүүхэд алсан” гэж ярьдаг. Click To Tweet Хэрэв тийм юм бол үүнийгээ нотлох хэрэгтэй ш дээ.
-Ямар учиртай хоёр хүүхэд билээ?
-Тухайн үед Эрдэнэтэд айл шатаж, хоёр хүүхэд эндсэн байдаг. Гэтэл галын дүгнэлтээр тог цахилгааны гэмтлээс гэж гарсан байдаг. Үнэхээр Чимгээ тэр айлыг шатаасан бол нотлол доо. Тэр хэргээрээ яллаач. Энэ хэргийг нотлож чадахгүй мөртлөө, заавал хүн алсан хэрэгт тохох гээд байж болохгүй ш дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй