Б.Батцэцэгийг Италид, Ц.Цэнгэлийг Болгарт суух элчин сайдаар томилохыг дэмжлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцжээ.

Үүнд:

  • Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Италид,
  • Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормааг Францад,
  • ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүхийг Чех улсад,
  • БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгарт,
  • ГХЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Баярсайханыг Беларусьт,
  • ҮАБЗ-ийн ахлах референт Ч.Баттөмөрийг Киргиз улсад,
  • Гадаад харилцааны яамны АОДАГ-ын дэд дарга Д.Ганболдыг Эмират улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар тус, тус томилох  11 томилгоог хийсэн байна. Энэ нь гэхдээ эцсийн шийдвэр биш бөгөөд Засгийн газрын шийдвэрийг Ерөнхийлөгчид уламжилж, УИХ-аар хэлэлцэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ