
Төрийн ордонд өнгөрсөн хавар амь насаа зуурдаар алдсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг болон хэргийн өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа Ж.Батхауяг нар хэвлэлийн хурал хийлээ.
Өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү зуурдаар нас барсан. Эл хэрэгт цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн найман сар шалгаж байгаа ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Энэ хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр талийгч Г.Батхүүг өвчний улмаас, өндрөөс унаж нас барсан гэх мэт мэдээ хөвөрсөөр өнөөдрийг хүрсэн.
Харин сүүлийн өдрүүдэд энэ хэргийг улс төржүүлсэн, улс төртэй хутгах гэсэн, улс төрийн зорилгоор ашиглах нь илт болсон учраас ар гэрийнхэн нь хэргийн үнэн бодит мэдээллийн зах зухаас олон нийтэд дэлгэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн Ж.Батхуяг өмгөөлөгч хэлсэн.
Г.Батхүү агсны шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээс:
- Талийгаачийн баруун нүдэнд хөхрөлт, хавдалт үүссэн
- шинжилгээний явцат хүзүүний зүүн хажууд 7*0,5 см улайлт үүссэн
- гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн
Нэр бүхий гишүүнээс мэдүүлэг авсан. /УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр/ Ингэхдээ худал, үнэн ярьж байгаа эсэхийг нь зориулалтын багажаар шалгаж, тест авсан. ДҮГНЭЛТ НЬ:
-асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугүйн түгшүүрийн мэдрэмж өндөр гэж гарсан.
Хүү Б.Ганхөлөг: Энэ найман сарын хугацаанд маш их тэвчээртэй, ажиглаж суулаа. Бидний хувьд их урт хугацаа, хүндхэн өдрүүд өнгөрч байна. Өндөр настай эмээ, өвөө маань байна. Ямар байгааг нь яриад ч хэрэггүй байх. Дөрвөн настай бага дүү минь бэтгэрсэн байдалтай найман сарыг өнгөрөөж байна. Тавдугаар сарын 17 маш хэцүү, хар толбо үлдсэн өдөр. Ийм өдөр бидэнд ирнэ гэж төсөөлж ч байсангүй. Төрийн хамгаалалттай газар ажлын цагаар ажлаа хийж яваад буцаж, гарч ирээгүй. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байна. Баруун нүд хөхөрч хавдсан. Зүүн талаараа унасан байхад унаагүй талын баруун нүд хавдартай хөхөрсөн бөйсан. Хүзүүний улайлт заамдалтын улмаас үүссэн улайлт.
Охин Б.Цэлмэг:Аавыгаа маш их санаж, үгүйлж байна. Эмээ, өвөө маань аавын минь зурагны өмнө олон цаг залбирч, ээж минь ханиа алдсандаа сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү минь үнэхээр бэтгэрч байна. Орой ороод ирэх юм шиг санагдаад, хэлж ярьж байгаа үг нь чихэнд сонсогддог. Аавынхаа амийг нэхэн болно, шударга ёснй төлөө тэмцэх болно.
Хуулийн байгууллага аавын минь хэргийг хурдан, үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэдэгт итгэл алдраагүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй