Ахмадуудын тэтгэврийг 25-30 мянган төгрөгөөр нэмлээ

2020-01-22

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 13 асуудал хэлэлцсэн. Үүний нэг нь 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга, түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ. Click To Tweet

Ингэснээр 421.7 мянган иргэний тэтгэвэр дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байгаа аж. Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 мянга 100 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

Харин бусад асаргааны тэтгэмжийг сард 84 мянга 500 төгрөг болгон шинэчлэн тогтоосон байна. Тогтоолыг ирэх хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • үхсэн ацных нь 8% 310000 8.8% 30000 ч хүрэхгүй бгаа биздээ ард түмнийг үнэн басамжилан дорожилчихиймаа АН МАН ыг дахиж бүү сонго

  • ЭНХРИЙ ХАЙРТ НАМ ЗАСАГ МИНЬ ТЭТГЭВЭРИЙГ  МИНЬ ЯАСАН ИХ НЭМЭЭ ВЭ.  ЯАЖ  ИДЭЖ БАРНАА. 25000-г…..КККККККККККККК

Холбоотой мэдээ