
Шведийн IKEA компани нь 2019 оны 10-р сараас 2020 оны 1-р сард зарагдаж байсан Troligtvis аяганаас хортой бодис олсон тул, худалдан авагчдаас бараагаа буцааж өгөхийг хүсэв гэж компанийн вэб сайтад хийсэн мэдэгдэлд дурджээ.
“Made in India (ягаан / хөх / шаргал) гэсэн шошготой Troligtvis аягыг худалдаж авсан худалдан авагчдыг шууд хэрэглэхээ больж, IKEA-гийн аль ч дэлгүүрт бүрэн буцааж өгөхийг бид хүсч байна. Саяхны туршилтаар аяга хийсэн материал нь химийн бодис ялгаруулж болзошгүйг илтгэжээ. “Тогтоосон стандартаас давсан” гэж мэдэгдсэн бөгөөд буцааЖ авахад чек шаардахгүйг тэмдэглэжээ.
IKEA-ийн туршилтуудаас үзэхэд аягыг хийсэн материал нь дибутил фталатыг ялгаруулж байгаа. Үүний зэрэгцээ тус компани бүтээгдэхүүний аюулгүй байдалд нухацтай ханддаг тул IKEA нь хүнсний бүтээгдэхүүнтэй холбоо бүхий бараа материалд фталатыг хэрэглэхийг олон жилийн турш хориглосон байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй