
Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ, АНУ Венесуэлийн засгийн газрыг өөрчлөх стратеги боловсруулж байна. Вашингтоны боловсруулсан стратеги зөв болохыг жишээ болгон Майк Помпео ЗХУ задран унасныг дурсжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Колумбын Caracol TV сувагт өгсөн ярилцлагадаа Вашингтон болон Төв Америк, Европ дахь түншүүд нь Венесуэлд засгийн эрхийг өөрчлөх стратеги боловсруулж байна гэжээ.
Түүний хэлснээр “Вашингтоны гол зорилго бол Венесуэлийн одоогийн тэргүүн Николас Мадурог огцруулах, дараа нь тус улсад “чөлөөт, шударга” ерөнхийлөгчийн сонгууль явуулах явдал” аж.
“Бидний эрхэм зорилго бол Мадурог огруулах явдал юм. Би Хуан Гуаидо (өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгч гэж тунхагласан)-той уулзахад, тэрээр улс орныхоо иргэдэд террорист заналхийлэл байгаа талаар хэлсэн” гэж тэр онцолжээ.
Төрийн нарийн бичгийн дарга “бараг хорин хэдэн улс” Гуайдог Венесуэлийн хууль ёсны удирдагч гэдгийг аль хэдийн хүлээн зөвшөөрч, Каракасын одоогийн эрх баригчдын эсрэг Вашингтоны тавьсан хориг арга хэмжээ нь “ард түмэнд хохирол учруулалтыг маш ихээр хүндрүүллээ” гэж тэмдэглэжээ. Бидний хийсэн зүйл бол Венесуэлийн ард түмнийг бэхжүүлж, тэдэнтэй энх тайвнаар хамт байна гэдгийг тодорхой болгосон. Бид шударга Ерөнхийлөгчийн сонгуульд хүрч, Венесуэлчууд цэцэглэн хөгжиж, гэрэлт ирээдүйтэй болно” гэж Помпео хэлжээ.
Вашингтоны боловсруулсан стратеги зөв болохыг жишээ болгон тэрбээр ЗСБНХУ задран унасныг дурсав. “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Бейкер Зөвлөлт Холбоот Улс унах хүртэл ийм стратегитай ажилласан гэж хэн ч хэлээгүй гэдгийг би санаж байна. Тэгээд бид ингэж ажилласан” гэж Помпео хэлэв.
Өмнө нь Мадуро Вашингтонтой шууд яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн хэлснээр хэлэлцээр нь АНУ, Венесуэл улсуудад шинэ хэлбэрийн харилцааг бий болгох боломжийг олгоно. Хүндэтгэл, харилцан яриан дээр суурилсан харилцаа нь сөргөлдөөнөөс ялгаатай нь “ялалт байгуулах нөхцөлийг авчирдаг” гэж Мадуро нэмж хэлжээ.
Үүний хариуд Помпео Каракасын удирдагчид “түүнийг устгах хүмүүстэй ярихыг зөвлөж байна” гэжээ. “Гэр бүлтэйгээ хамт байхыг хүссэн хагас сая хүн дарангуйлагчийн улмаас эх орноо орхисон юм” гэж тэр хэллээ. “Бидний төлөвлөгөөний үр дүнд Венесуэлчууд хүссэн зүйлээ хүртэх болно. Чөлөөт, ардчилсан Венесуэл улс байх болно” гэж Төрийн нарийн бичгийн дарга дүгнэв.
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуйадо өөрийгөө тус улсын ерөнхийлөгчөөр тунхаглаж байх үед 2019 оны нэгдүгээр сард байдал хурцадсан. Удалгүй АНУ, Канад, Латин Америкийн ихэнх улсууд, түүний дотор Гватемал, ЕХ-ны хэд хэдэн улс болон бусад улс Гуайдог Венесуэлийн түр зуурын ерөнхийлөгчөөр албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Ерөнхийлөгч Николас Мадуро энэхүү үйл явдлыг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж нэрлээд АНУ-тай харилцаагаа тасална гэж мэдэгдэв.
Улс төрийн хямрал Каракас Вашингтоны харилцааг сүйтгэв. Есдүгээр сард АНУ-ын Сангийн яам Венесуэлийн 16 компани (газрын тосны компаниуд орно) болон авлигын хэрэгт буруутгагдсан хүмүүст хориг арга хэмжээ авчээ. Ерөнхийлөгч Дональд Трамп мөн Венесуэлийн засгийн газар, түүний дотор Венесуэлийн Төв банк, төрийн өмчит PDVSA-ийн хөрөнгийг царцаасан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй