Кавани ПСЖ-г орхих хүсэлт гаргасан

“ПСЖ”-ийн спортын захирал Леонардо Парисын багийн довтлогч Эдисон Кавани багаа орхихыг хүсч байгааг хэллээ.

“Бид түүнийг үлдэнэ гэж найдаж байсан. Гэвч тэрбээр клубээс гарахыг хүссэн бөгөөд бид нөхцөл байдлыг судалж байна. Бидэнд “Атлетико”-гоос санал ирсэн боловч энэ нь үнэ цэнэтэй таарсангүй. Гэсэн хэдий ч 2-р сард Кавани манай тоглогч хэвээр байх болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ бид Каваниг сонсдог, учир нь бид түүнийг хүндэлдэг. Зун тэр гэрээгээ дуусгахаар боливол байдал арай дээрдэнэ” гэж Леонардо хэлжээ.

Энэ улиралд Уругвай залуу Францын лигт 9 тоглолтод оролцож, 2 гоол оруулаад байна. “ПСЖ”-тай хийсэн довтлогчийн гэрээ 2020 оны зун дуусна. Кавани 2013 оноос хойш Парисын багийн төлөө тоглож байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ