“Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг цагдаагийнхан албадан баривчилжээ

2020-01-21

“Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг   620 гаруй сая төгрөгөөр тохижуулсан  Хууль зүйн яамны дарга нарын өрөө, танхимыг үзэх гэж очсон байх үедээ  цагдаагийнханд албадан баривчлагджээ. 

Тэрээр, Хууль зүйн яамыг “тавилга шинэчлэл, тохижилтод 626 сая төгрөг зарцуулсан” гэх мэдээллийг гаргаж тавьсан юм.

Тодруулбал,

  • Нэг  давхрын үүдний танхимын дотор заслыг 61 сая төгрөгөөр
  • Төрийн нарийн бичгийн даргын өрөөг 51 сая төгрөгөөр
  • Уулзалтын өрөөг 46 сая төгрөгөөр тус тус тохижуулжээ.

Хэрхэн яаж тохижуулсныг харах хүсэлт тавин тус яам руу орсон ч  баривчлагдав.

Төрийн байгууллага хаа хаанаа үр ашигтай, хэмнэлттэй байя гэж ярьж байгаа. Гэтэл нэг даргын өрөөг нэг, хоёр өрөө байрны үнэтэй дүйцэхүйц хэмжээний  татвар төлөгчдийн мөнгөөр тохижуулах нь хэр зөв бэ.

Өчигдөр Хууль зүйн яамны үүдэнд жагсаа зохион байгуулах албан бичгээ өгсөн ч зөвшөөрөөгүй  байна. Тиймээс өнөөдөр тус яамны  газрын дарга нарын тохижуулсан өрөөг үзэхээр очсон  нь энэ юм. 

 Хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг ”Төрийн нарийн бичгийн даргын өрөөг бүтэн байрны үнээр тохижуулсан байна шүү дээ. Ямар тохижилт хийснийг  хармаар байна. Өнгөрсөн долоо хоногт Төрийн нарийн бичгийн дарга хуралтай байсан. Өнөөдөр гадаад томилолттой байгаа гэж байна. Өчигдөр намайг бичлэг, зураг авахуулахгүйгээр уулзалтын өрөөгөөр оруулсан. Ганцаараа орж байгаа учраас Төрийн нарийн бичгийн даргын өрөөгөөр ороогүй. Өнөөдөр лайв хийнэ гэсэн намайг оруулахгүй гэж байна. Иргэн намайг тоохгүй бол хэвлэлийнхнийг оруул гэсэн. Эхлээд оруулна гэсэн ч одоо оруулахгүй байна” гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ