Ц.Нямдорж:Казино ороод гардаг л газар шүү дээ

УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга, Хууль зүйн сайд Ц.Нямдорж Н.Номтойбаяр гишүүний асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Ц.Нямдорж “Н.Номтойбаяр хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийг нь уншина даа.  Энэ долоо хоногт энэ асуудал шийдэгдэнэ. Та нар битгий сандраад гүйгээд бай. Хойшлогдох эсэхийг Н.Номтойбаяр мэддэггүй юм аа. Ч.Улаан сайд хэзээ ирэхийг мэдэхгүй байна. Дөрвөн гишүүнтэй хуралдаад санал нь хоёр хоёроор тэнцчихвэл шийдвэр гардаггүй байхгүй юу. Прокурор нь нууц гэсэн бичиг ирүүлсэн байхад Н.Номтойбаярын асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжгүй. Мөрдөн байцаалтын нууц байгаа учраас.

Н.Номтойбаярын хэлсэн үгээр ажил явна гэж байхгүй. Хуулийн байгууллага, Дэд хороо ч дэд бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ. Прокурорын оруулж ирсэн бичигт Н.Номтойбаярыг сайд байхдаа хийж байсан ажлынх нь тухай, нөгөөх нь ордонд болсон Б.Батхүү агсаны асуудалтай холбоотойгоор, гурав дахь нь хэвлэлээр баахан зүйл ярьчихсан шүү дээ. Ингээд гурван асуудал  л байна билээ. Хэрэг гэх юм уу юу гэх юм бэ” гэв.

Түүнээс казиногоор орж гарсан гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх үү? гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Юу яриад байгаа юм бэ. Казиногийн асуудалд холбогдсон хүнтэйгээ ярихгүй юу. Ороод гардаг л газар шүү дээ. Шал хэрэггүй юмаар оролдож байх юм” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ