УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “А-92 шатахууны хагас жилийн нөөцийг бүрдүүлсэн. Засгийн газар ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж болохгүй. АМГТГ холбогдох компанитай гэрээ хийсэн. Олон улс шатахууны үнийг барихын тулд ийм арга хэмжээ авдаг байсан. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор шатахуун хангамжийг тогтвортой барьж, үнийг тогтворжуулна. Тийм учраас Роснефть компанитай гэрээ байгуулна” гэлээ.

УУХҮЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ шатахууны үнийг тогтвортой барих асуудлаар бодлогын арга хэмжээ авч, зохицуулалт хийж байгаа тухайгаа ярилаа. А-92 шатахууны үнийг одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй