• Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх Халдашгүй байдлын дэд хорооны хурал дахин хойшиллоо

    Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч гурав дахь удаа хойшлогдлоо. Учир нь дэд хорооны ирц 100 хувь бүрдэж байж Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэнэ.

    Хуульд заасан хугацаагаар 48 цагийн дотор буюу  өнгөрсөн баасан гаригт асуудлыг эцэслэж шийдэх байсан ч тус хорооны таван гишүүний хоёр нь гадаадад томилолттой байсан учир хойшлуулсан. Халдашгүй  байдлын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуульд заасан хугацааг зөрчиж байгаадаа тайлбар хийхдээ “УЕП-оос хоёр гишүүнийг гадаадад томилолттой яваа гэдгийг мэдэхгүйгээр асуудлыг оруулж ирсэн” гэсэн юм.

    Гадаад томилолттой ажилласан УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан ирсэн байгаа ч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоос ирээгүй байгаа тул Ч.Улаан сайдыг ирэхээр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ  Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ.

    Тус хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж  нар багтдаг юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ