Азийн гурван оронд дэгдээд буй коронавирусээс сэргийлэх зөвлөмж

2020-01-21

Өнгөрсөн сард Хятадын Ухань хотод анх илэрсэн коронавирус өнөөдөр Азийн гурван улсад нэмж илрээд байгаа юм. Тодруулбал, өчигдөр  Өмнөд Солонгост анхны халдвар илэрсэн бол өнгөрсөн долоо хоногт Япон, Тайланд улсуудад илэрсэн. Үүнтэй холбоотойгоор  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага  өчигдөр коронавирусын асуудлаар яаралтай хуралдаан зарласан байна.

Коронавирусын халдвар авсан хүний тоо 218, нас барсан хүний тоо гурав болоод байгаа юм.  Одоогоор  Бээжин, Шанхай зэрэг том хотуудад анхны тохиолдол бүртгэгдээд байна.

Өчигдөр Хятадын засгийн газрын мэргэжилтэн шинэ вирус нь хүнээс хүнд халддаг болохыг баталснаа мэдэгдсэн юм. Ухань хотод илэрсэн шинэ төрлийн коронавирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй байгаа нь аюул дагуулж байгаа юм.

Энэхүү аюулт вирусээс хэрхэн хамгаалах, илрэх шинж тэмдгийн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ