
Усны тухай хуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Хуулийн өөрчлөлтийн талаар БОАЖЯ-ны ГЗБУНБЗ-ын газрын дарга Ш.Мягмартай ярилцлаа.
Усны тухай хуульд орсон гол өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн онцлог өөрчлөлт орсон. Хуучин Усны үндэсний хороо гэж байсан. Үүнийг Усны үндэсний зөвлөл болгосон. Зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд, нарийн бичиг нь БОАЖ-ын сайд байх юм. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, нийгэм эдийн засгийн өсөлтөөс хамаарч усны хэрэгцээ нэмэгдэж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ усны нөөцийн хэрэглээ өнөөгийнх шиг өсөн нэмэгдсээр байвал 2050 он гэхэд усны хэрэглээ 40 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр нийт хүн амын дөрөвний нэг нь усны хомстолд орж болзошгүй гэж хэлсэн.
Дэлхий нийтээр усны нөөц, хэрэглээнд анхаарч байхад Монгол Улс ч гэсэн үүнээс ангид байх аргагүй. Click To TweetБид усныхаа нөөцийг нэмэгдүүлэх ,хамгаалах, зүй зохистой ашиглах төрийн бодлогыг хэрэгжүүлэх цаг зайлшгүй ирээд байна. Монгол орны усны салбар 80-аад жилийн хугацаанд усны аж ахуйн яам, агентлагтай байсан түүх бий.
2012 онд “Шинэчлэл”-ийн Засгийн газар усны агентлагийг татан буулгасан. Үүнээс хойш усны талаар төрөөс баримтлах бодлогуудад бэрхшээл үүссэн гэж хэлж болно. Одоо Усны агентлаг байгуулагдсанаар Монгол орны усны нөөцийг тогтоох, нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Нөгөө талаас салбар дамжсан олон яамдын давхардал хийдлийг арилгана, мөн аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг мэдээллээр хангах ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үндсэндээ Усны агентлагийг байгуулснаар устай холбоотой баримт бичгүүдийн хэрэгжилт хангагдана.
-Дэлхийн Цаг уурын байгууллагаас 2019 оныг түүхэн дэх хамгийн дулаахан хоёр дахь жилээр зарласан. Манай улсад хэрхэн нөлөөлсөн бол. Хэчнээн гол горхи ширгэж, сэргэсэн талаарх мэдээллийг өгнө үү?
-2019 оны усны нэгдсэн тоо дүн хараахан гараагүй, нэгтгэж байна. 2018 оны дүн мэдээнээс үзэхэд 45 булаг, шанд, нуур тойром ширгэснээс 15 нь сэргэсэн. 329 гол горхи ширгэсэн бол 315 нь сэргэсэн гэх жишээний онцлогтой жил болсон. Click To TweetУс өөрөө динамик шинж чанартай. Хаана хур тунадас элбэг байна тэнд усны нөөц их байдаг онцлогтой. Сэргэсэн гол горхиуд нь бүгд байгалийн жамаараа сэргэсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт манай улсад ч нөлөөлж байна.
Тухайлбал, Монгол орны зүүн бүсэд жилдээ 30 хэмээс дээш халдаг өдрүүдийн тоо олон жилийн өмнө 10 хоног үргэлжилдэг байсан бол одоо 30 хоног болсон. Мөн 25-30 метр секунд хүртэл салхитай өдрийн тоо жилд 10-12 хоног байсан бол 25 хоног болж нэмэгдсэн байх жишээний.
Хэдэн жилий өмнө Ганга нуур ширгэх аюул нүүрлэсэн шүү дээ. Хамгийн гол нөлөөлж байсан зүйл нь Ганга нуурыг тойрсон 30 гаруй мянган мал нуураас ундалдаг байсан нь экосистемийг алдагдуулж байсан. Click To TweetӨнгөрсөн жилээс Ганга нуурын эргийн тохижилтыг хийж, хашаажуулсан. Малчдад зориулсан 12 худгийг Ганга нуураас зүүн хойд зүгт гаргаж, нуурыг тэтгэх зориулалтаар ГН2, 3 цооногийг гаргасан. Эдгээр цооног нь Оргихын булгийн дайтай секундэд 5-8 литр усаар Ганга нуурыг тэтгэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй