
Италийн аварга шалгаруулах тэмцээний 20-р тойргийн тоглолтын үеэр “Ювентус” талбай дээрээ Пармаг хожлоо. Туринчууд 2: 1-ийн харьцаатай хожив.
Энэ уулзалтын гол дүр нь хоёр гоол хийсэн Криштиану Роналду байлаа. Португалийн 34 настай тамирчин энэ улиралд Италийн аварга шалгаруулах тэмцээнд 16 гоол оруулаад байна.
Роналду бол сүүлийн 14 улирал тутамд дээд лигүүдэд дор хаяж 15 гоол оруулсан анхны тоглогч болсон гэж OptaPaolo мэдээлэв.
Роналду өмнө нь Английн “Манчестер Юнайтед”, Испаний “Реал Мадрид” багуудад тоглож байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Өмнө нь бас Португалийн “Спортинг”-д тоглож байсныг нь хаашаа хийчихэв ээ?