
Токиод Төв байртай Японы хувийн таван телевиз энэ зуны Олимпын наадмыг өдөр бүр ээлж дараалан шууд нэвтрүүлнэ гэж Японы хэвлэлийнхэн мэдээлжээ.
Японд болох Олимпын наадмын шууд нэвтрүүлгийн эрхийг Японы үндэсний олон нийтийн телевиз, Японы өргөн нэвтрүүлгийн холбоо (NHK), Японы иргэний өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран эзэмшиж байна.
Үүнд NHK шууд нэвтрүүлгийн бүрэн эрхтэй бөгөөд тэмцээнийг өдөр бүр шууд нэвтрүүлнэ. Харин хувийн таван телевиз нээлтийн арга хэмжээнээс бусад уралдаан тэмцээнийг шууд нэвтрүүлэх эрх авчээ.
Киодо Цусин агентлагийн мэдээлснээр, энэ хувийн телевиз бол NTV, Асахи Шимбун , FUTV, TBS, TV TOKYO зэрэг болно. Үүнээс NTV 5 өдрийн шууд нэвтрүүлэх эрхтэй, Асахи Шимбун агентлаг, TBS, FUTV тус бүр 3 өдрийн шууд нэвтрүүлэх эрх, TV TOKYO 2 өдрийн эрх авсан байна.
Энэ 5 телевиз өдөр бүр ээлж дараалан нэвтрүүлэх бөгөөд нэг нь шууд дамжуулбал бусад нь ямар ч тэмцээнийг дамжуулж болохгүй юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй