Г.Баасан УИХ-ын сонгуульд АН-аас Хэнтийд нэр дэвшинэ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ. Тэрбээр Хэнтий аймагт нэр дэвшиж өрсөлдөнө хэмээн мэдэгдлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ түүнд өнөөдөр тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүний үнэмлэхийг гардуулан өгчээ. Ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгууль томсгосон 26 тойргоор зохион байгуулагдах билээ.

АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь эрэгтэй нь 100 сая, эмэгтэй нь 60 сая төгрөг сонгуульд зарцуулах зардал болгон төлөх ёстой. Энэ мөнгөө Ардчилсан намд төлсөн үү гэсэн асуултад АТГ-ын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан “Мөнгөний асуудал ярихгүй” гэсэн тайлбар өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ