Абрамовичийн экс эхнэр Швейцарьт Грек тэрбумтантай гэрлэжээ

Роман Абрамовичийн хуучин эхнэр Дария Жукова, Грекийн тэрбумтан Ставрос Ниархостой Швейцарьт 6,5 сая доллараар хуримаа хийсэн гэж Daily Mail мэдээлэв.

Хосууд өнгөрсөн оны аравдугаар сард гэрлэсэн боловч 1-р сард Санкт Морицын цанын бааз дээр дахин тэмдэглэхээр шийджээ. Энэ баярт уригдсан хүмүүсийн дунд Британийн гүнж Беатрис, дизайнер Стелла МакКартни, жүжигчин Кейт Хадсон, супермодель Карли Клосс нар байжээ.

Жукова урьд нь Оросын хамгийн баян хүмүүсийн нэг Роман Абрамовичтэй гэрлэж байсан. Тэд нэг охинтой. Хосууд 2017 онд салсан. Ниархос-ийн хувьд Жуковатай гэрлэсэн нь анхных ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ