Хятадад дэгдсэн шинэ вирусээр Бээжин, Хонгконгийн иргэд халдварлаж эхэлжээ

Өнгөрсөн сард Ухань хотод дэгдсэн шинэ вирусээр нийт гурван хүн нас барж, шинээр 139 хүн халдвар авч, вирус нь анх илэрсэн Ухань хотоос гадагш бусад хотуудад тархаж эхэлжээ. Бээжингийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр нэг дэх өдрийн байдлаар Бээжинд хоёр, Шэнжэнь буюу Хонг Конгт нэг  тохиолдол бүртгэгджээ. Ухань хотоос гадна шинээр халдвар авсан гурван иргэд бүгд саяхан Ухань  хотоор зорчсон байна.

Хятадын эрх баригчдын зүгээс тус шинэ вирусын дэгдэлтийг Ухань хотын далайн хоолны захаас гаралтай гэж үзэж тус захыг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хаагаад байгаа юм. Улмаар нэгдүгээр сарын наймны өдөр Хятад эрдэмтэд тус шинэ вирусыг үхлийн онц аюултай амьсгалын цочмог халтай хам шинж буюу “SARS” өвчний нэг бүл, коронавирусын нэг төрөл болохыг тогтоосон байна.

Ухань хотод шинээр халдвар авсан 136 иргэнээс нэг нь газар дээрээ нас барсан бол хоёр иргэн нь маш хүнд нөхцөлд, 33 иргэн нь аюултай нөхцөлд байгаа гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр халдвар авсан иргэдийн нийт тоо 62 байсан бол амралтын өдрүүдээр Хятадад шинэ вирусээр өвчлөгсдийн тоо 201 болон нэмэгджээ. Шэнжэний эрх баригчдын зүгээс Хонгконгийн хилийн орчим сэжиг бүхий найман иргэнийг карантинд оруулж, тусгаарласан бол Жежян мужид мөн адил Ухань хотоор саяхан аялаад ирсэн таван сэжигтнийг мэдээллээд байгаа юм. Шинэ вирус хурдацтай тархахын хажуугаар Хятадын иргэд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын бэлтгэлдээ оржээ. Баярын урт амралтын үеэр Хятадын хэдэн сая иргэд улс дотроо болон гадаад руу олноороо аяладаг билээ. Өнгөрсөн долоо хоногт Хятадаас гадна вирусээр халдварласан тохиолдол Тайландад хоёр, Японд нэг бүртгэгдсэн нь бүгд Ухань хотоор зорчсон иргэд байсан байна. Хонг Конгийн Их сургуулийн амьсгалын замын мэргэжилтэн, профессор Дэвид Хүй Шүй-чеонг “Сар шинийн баярын үеэр Хятадууд гадагшаа ихээр аяладагтай холбоотойгоор Азийн олон орнууд уг вирусээр өвчилж магадгүй байна” хэмээжээ.

ДЭМБ-аас ням гарагийн байдлаар мэдээлснээр “Бидэнд байгаа мэдээ болон ДЭМБ-ын дүн шинжилгээгээр вирус нь хүнээс хүнд халдварлах нь харьцангуй хязгаарлагдмал” гэжээ.

Эх сурвалж:cnn
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ХАЖУУ АЙЛЫН НӨХӨР ЭХНЭР БИШ БАЙХАА НЭГ НЬ НӨГӨӨГӨӨ ЭР ХҮНД ЗАРДАГ БХ ..ТЭГЭЭД Л ЭЛДЭВ ХҮМҮҮС ОРЖ ГАРЧ ШӨНӨ ЭЛДВЭЭР ОРИЛЖ ЧАРЛАДАГ БХ.. БОЛИОЧ ГЭЭД  ГЭЭД  ЦАГДАА ДУУПСАНД АЛАХ ЮМ БОЛЖ БААХАН.. ОДОО ШӨНӨ ХАРААЛ ХИЙГЭЭД БАЙГАА. ОЛОН ХОНОГ БОЛЖ БНА.. ЭНЭ 2 ЫГ ХЯТАД РУУ ЯВУУЛЖ ТЭР ….. ӨГӨӨЧ

Холбоотой мэдээ